Банкуудын Е-ПИН код авах заавар
Худалдаа хөгжлийн банкны картын И-Пин авах заавар: http://www.tdbm.mn/index.php?con=view&id=492
Төрийн банкны картын И-Пин авах заавар: https://www.statebank.mn/w/mn/m303
Хаан банкны картын И-Пин авах заавар: https://epp.khanbank.com/payment/merchants/manual.pdf
Голомт банкны е-пин код авах боломжууд
1. Интернет банкны эрхээрээ нэвтрэн Харилцагчийн үйлчилгээ цэсний Интернет худалдаагаар орж, өөрийн хүссэн дугаараар тохируулах
2. Өөрт хамгийн ойр байрлах дурын салбарт бичиг баримттайгаа хандан, стикерээр 4 оронтой код авах
3. Гадаадад байгаа бол өөрийгөө тодорхойлох бичиг баримтыг contactcenter@golomtbank.com хаяганд илгээн, е-кодоо авах боомжтой. Үүнд: арт эзэмшигчийн гадаад паспортын зурагтай болон хүчинтэй хугацаа бүхий хуудасны хуулбар, Картын дугаар (эхний 4 болон сүүлийн 4 орон), Тухайн картаар хамгийн сүүлд хийгдсэн 3 гүйлгээний товч мэдээлэл, баталгаат гарын үсэг бүхий E-CODE олгохыг хүссэн хүсэлт байна.
Мэдээллийг хянаж үзээд, шаардлага хангасан тохиолдолд E-CODE тухайн ажлын өдөрт багтаан хариуг и-мэйлээр илгээх болно.
Хаан банк-ны е-пин код авах заавар
E PIN код нь Хаан банкны карт эзэмшигч Хаан банкны интернет худалдаа, үйлчилгээ эрхэлдэг байгууллагаар төлбөр тооцоо хийхэд зориулагддаг бөгөөд төлбөрийн карт тус бүр дээр Е PIN код авна. Е PIN кодыг Хаан банкны АТМ-үүдээс авах боломжтой. Үүний тулд:
1. Төлбөрийн картаа АТМ-д хийгээд, хэлээ сонгоод, пин кодоо оруулна.
2. Дэлгэцийн баруун доод хэсэгт байрлах “Пин код” гэсэн цэсийг сонгоно.
3. “Е-Пин код авах” гэдгийг сонгоно.
4. Мартахааргүй 4 орон бүхий код оруулна. /харилцагч өөрөө зохионо./
5. Кодыг дахин давтан оруулж баталгаажуулна.
6. Энэхүү 4 оронтой код нь таны интернет худалдаа үйлчилгээнд хэрэглэгдэх код юм. Хэрэ Е-ПИН кодоо мартсан бол дээрх үе шатуудыг дахин давтан хийнэ.