Дэлгэрэнгүй зөвлөгөө Буцах

Үндсэн хөрөнгө шилжүүлэлт

Дэд станц болон цахилгаан дамжуулах кабель, агаарын шугам бусад цахилгаан тоног төхөөрөмж шилжүүлэн өгөхөд дараах материалыг бүрдүүлнэ.

Дэд станц

  1. Тухайн байгууллагын өмчөө шилжүүлэн өгөх тухай хүсэлт
  2. Техникийн нөхцөл
  3. Тус дэд станцыг улсын комиссын шийдвэрээр ашиглалтад хүлээлгэн өгсөн акт
  4. Дэд станцыг сүлжээнд залгах тухай зөвшөөрлийн бичиг
  5. Дэд станцын паспорт
  6. Дэд станцын угсралтын ажлын акт
  7. Станц болон шугамын угсралтын ажлын зураг
  8. Хуваарилах байгууламжид туршилт хийсэн тухай протокол
  9. Трансформаторын тосны туршилтын протокол ТР1, ТР2 тус бүрээр
  10. Трансформаторт туршилт хийсэн тухай протокол ТР1, ТР2 тус бүрээр
  11. Дэд станцын газардуулгын далд ажлын акт
  12. Газардуулгын гүйцэтгэлийн зураг
  13. Дэд станцын газардуулгын эсэргүүцлийг хэмжсэн тухай протокол
  14. Цэнэг шавхагчид туршилт хийсэн тухай протокол
  15. Дэд станц дээр суурилуулсан тоолуур болон гүйдлийн трансформаторын  гэрчилгээ
  16. Станцын  үнийн баримт /төсөв, угсралтын ажлын гүйцэтгэлийн баримт
  17. Тэжээл авч буй станц дээр тоноглосон тоноглолын гүйцэтгэлийн акт
  18. Тэжээл авч буй станц дээр тоноглосон тоноглолын фото зураг
  19. Тэжээл авч буй станц болон шугамнаас шинэ станц руу татсан / КШ, АШ / гүйэтгэлийн зураг
  20. Тэжээл авч буй станц болон шугамнаас шинэ станц руу татсан / КШ, АШ /-ыг туршуулсан протокол
  21. Тэжээл авч буй станц болон шугамнаас шинэ станц руу татсан / КШ, АШ /-ын далд ажлын акт
  22. Хэрэв КШ болон АШ зөөсөн бол зөөсөн тухай акт протокол гүйцэтгэлийн бичиг баримт
  23. Баруун болон Зүүн түгээх төвүүдэд хүлээлгэн өгөх тоноглолоо үзүүлж саналыг албан бичгээр авчрах
  24. ХТП-ны байршилыг Нийслэлийн мэдээллийн санд бүртгүүлсэн тодорхойлолт


Кабель шугам

  1. Тухайн байгууллага, иргэний өмчөө шилжүүлэн өгөх тухай хүсэлт
  2. Техникийн нөхцөл
  3. Тус объектыг улсын комиссын шийдвэрээр ашиглалтад хүлээлгэн өгсөн акт
  4. Гадна цахилгааны кабель шугамын трассын батлагдсан проектын зураг
  5. Гадна цахилгааны кабель шугамын гүйцэтгэлийн зураг
  6. Кабель шугамын далд ажлын акт
  7. Кабель шугамыг туршуулсан тухай протокол
  8. Техникийн нөхцлийн дагуу дэд станц дээр суурилуулсан тоноглолын акт
  9. Тухайн байрны щитний газардуулгын эсэргүүцлийг хэмжсэн тухай протокол
  10. Щитний газардуулгын далд ажлын акт
  11. Станц дээрх тоноглол болон кабелийн үзүүрийг харуулсан гэрэл зураг
  12. Кабель шугамын үнийн баримт / падаан, төсөв /
  13. Баруун болон Зүүн түгээх төвүүдэд хүлээлгэн өгөх тоноглолоо үзүүлж саналыг албан бичгээр авчрах
  14. Тухайн байранд Нийслэлийн өмчийн газраас  хаягжилт дугаар олгосон бичиг
  15. Кабель шугамын трассыг Нийслэлийн мэдээллийн санд бүртгүүлсэн тодорхойлолт  СД өгөх


Агаарын шугам

  1. Тухайн байгууллагын өмчөө шилжүүлэн өгөх тухай хүсэлт
  2. Техникийн нөхцөл
  3. Тус объектыг улсын комиссын шийдвэрээр ашиглалтад хүлээлгэн өгсөн акт
  4. Шугамын угсралтын ажлын зураг
  5. Гадна цахилгааны агаарын шугамын трассын батлагдсан зураг
  6. Гадна цахилгааны агаарын шугамын гүйцэтгэлийн зураг
  7. Шугамын угсралтын ажлын акт
  8. Техникийн нөхцлийн дагуу станц дээр суурилуулсан тоноглолын акт
  9. Агаарын шугамын үнийн баримт / төсөв, угсралтын ажлын гүйцэтгэлийн баримт/
  10. Дэд станцыг сүлжээнд залгах тухай зөвшөөрлийн бичиг
  11. Баруун болон Зүүн түгээх төвүүдэд хүлээлгэн өгөх тоноглолоо үзүүлж саналыг албан бичгээр авчрах
  12. ЦДАШ-ын трассыг Нийслэлийн мэдээллийн санд бүртгүүлсэн тодорхойлолт

Жич: Материалаа хавтаслаад хуудаснуудыг дугаарлаж дээрх хүснэгтийг бөглөж ирэх. Хэрэв нэгээс дээш объект өгөх бол объект тус бүрээр нь материалаа бүрдүүлэх.


Тухайн тоноглолын хөрөнгийн эзэн болох иргэд, байгууллагын  хүсэлт болон холбогдох техникийн бичиг баримтуудыг тус компанийн шинэ холболтийн инженер  хүлээн авч компанийн Өмч хамгаалах байнгын зөвлөлийн хурал болон ТУЗ-ын хурлаар хэлэлцүүлж хэрэв шилжүүлэн авах боломжтой гэж үзвэл Төрийн өмчийн хороонд хандаж тогтоол гаргуулсны  дараа үндсэн хөрөнгөндөө шилжүүлэн авна.

Дэд станц болон цахилгаан дамжуулах кабель, агаарын шугамыг ашиглалтанд оруулах комисс ажилласаны дараа сүлжээнд залгах зөвшөөрлийн бичиг авхад дараах материалыг бүрдүүлнэ.


Дэд станцын гүйцэтгэлийн бичиг баримтын жагсаалт

  1. Техникийн нөхцөл
  2. Дэд станц,шугам тоноглолыг ашиглалтанд оруулах комиссын шийдвэрээр ашиглалтад  өгсөн акт
  3. Гүйцэтгэгч компанийн улсын бүртгэлийн болон,тусгай зөвшөөрлийн гэрчилгээ
  4. Дэд станц болон шугамын угсралтын батлагдсан ажлын зураг
  5. Дэд станцын паспорт
  6. Дэд станцын угсралтын ажлын акт
  7. Дэд станцын газардуулгын далд ажлын акт
  8. Газардуулгын гүйцэтгэлийн зураг
  9. Кабель шугамын далд ажлын акт /фото зураг хавсаргах/
  10. Агаарын шугам,тоноглолын угсралтын ажлын акт
  11. ХТП-ны барилгын угсралтын ажлын акт /хавсралт№3 М- маягт/
  12. Угсралтын явцад түгээх төвөөр нь хяналт тавиулсан албан бичиг
  13. Хуваарилах байгууламжид туршилт хийсэн тухай протокол
  14. Трансформаторын тосны туршилтын протокол ТР1, ТР2 тус бүрээр
  15. Трансформаторт туршилт хийсэн тухай протокол ТР1, ТР2 тус бүрээр
  16. Дэд станцын газардуулгын эсэргүүцлийг хэмжсэн тухай протокол
  17. Цэнэг шавхагчид туршилт хийсэн тухай протокол
  18. Кабель шугамыг туршуулсан протокол
  19. Дэд станц дээр суурилуулсан тоолуур болон гүйдлийн трансформаторын  гэрчилгээ,
  20. Дэд станцын зарчимын схем,реле хамгаалалтын тавил тооцоо
  21. Дэд станц,шугам тоноглолын байршилыг Нийслэлийн мэдээллийн санд бүртгүүлсэн тодорхойлолт/СД/

Жич: Материалаа А4 хэмжээтэй хавтаслаж 5 хувь бэлдэнэ.