Дэлгэрэнгүй зөвлөгөө Буцах

Хэрэглэгчийн буланг ашиглахад анхаарах зүйлс

Та "Төлбөр төлөх" товчийг дарж тухайн банкны онлайн төлбөр тооцооны вэб сайт руу шилжих ба онлайн төлбөр тооцоо нь баталгаатай, аюулгүй байдлаар гүйцэтгэгдэнэ. Төлбөр хийх явцдаа интернэт холболтоо салгахгүй байхыг анхаарна уу. Гүйлгээ хийх явцад интернетийн холболт тасарсан болон "гүйлгээ амжилттай боллоо" гэсэн хуудас гарч ирээгүй тохиолдол бүрт Та дансны үлдэгдэл болон сүүлийн гүйлгээнийхээ хуулгыг шалгаж үзнэ үү.

САНАМЖ

  • Онлайнаар төлбөр төлөх тохиолдолд цахилгааны төлбөрийн гүйлгээг хийснээс хойш ажлын 1 өдрийн дараа манай компанийн хэрэглэгчдийн мэдээллийн санд бүртгэгддэг учир төлбөрийн үлдэгдлээ дараа өдөр нь дахин шалгана уу.
  • Хэрэв Та дотоодын банкны картаар төлбөр төлж байгаа тохиолдолд гүйлгээний шимтгэл авахгүй.
  • Хэрэв Та гадаадын банкны картаар төлбөр төлж байгаа тохиолдолд гүйлгээний үнийн дүнгийн 4%-ийн шимтгэл авна. Энэ гүйлгээний шимтгэлийн хувь хэмжээг Монгол банкнаас тогтоосон байдаг бөгөөд Таны цахилгааны төлбөр дээр нэмж тооцогдоно.
  • Цахилгааны төлбөрийн гүйлгээний дүнгийн үнэн зөв байдлыг хэрэглэгч Та өөрөө хариуцна.
  • Хэрэглэгчийн код, нэр болон хаягаа сайтар шалгаж, төлбөрөө төлнө үү.
  • Хэрэв гүйлгээний дүн, хэрэглэгчийн мэдээлэл, үнийн дүн зэрэг нь буруу орсоноос шалтгаалан гүйлгээ буцаагдах бол банкны буцаалтын үйлчилгээний шимтгэл суутгагдах болохыг анхаарна уу.
  • Дансны үлдэгдлээ шалгаж үзээгүй, дахин төлбөр төлөгдсөн тохиолдолд дараа сарын төлбөрт шилжүүлэн тооцно.
  • Үйлчилгээний төлбөр төлөх бусад боломжуудын талаар www.ubedn.mn цахим хуудаснаас 24 цагийн туршид, тус компанийн дуудлагын төвийн ажиллах цагийн хуваарийн дагуу 7004-7004 дугаараас мэдээлэл авах боломжтой.

 

НУУЦЛАЛЫН БАТАЛГАА

Хэрэглэгч таны мэдээллийн нууцыг чухалчлан үзэж, нууцлалыг бүрэн хангаж ажиллана. Манай "my.ubedn.mn" цахим хуудас нь хамгаалалтын системтэй, нууцлалын түвшин өндөр, найдвартай хамгаалагдсан тул хэрэглэгч таны оруулсан нууц код болон хувийн мэдээлэл найдвартай хамгаалагдана. Зөвхөн үйлчилгээний чанар, хүртээмжийн талаар таны санал хүсэлтийг авах, танд ашигтай үйлчилгээний нөхцөл санал болгох тохиолдолд хувийн мэдээллийг албан харилцаанд ашиглана.

Мөн Та мэдээллийг хэдийд ч хаанаас ч харж өөрчлөх боломжтой ба Та өөрөө мэдээллийн аюулгүй байдлаа хангах үүднээс хэрэглэгчийн код, пин код зэрэг мэдээллээ бусдад дамжуулахаас сэргийлж төлбөр тооцооны системээс гарч вэб хөтчөө хааж байх шаардлагатайг анхаарна уу.