Барилгын болон инженерийн шугам сүлжээний угсралтын ажил гүйцэтгэж байгаа компани болон захиалагч байгууллагууд, иргэд газар шорооны ажил гүйцэтгэхдээ дараах зүйлсийг баримтлах шаардлагатай.
Үүнд:
- Кабель шугамын трасс дээр болон ойролцоо газар шорооны ажил хийх тохиолдолд уг ажлыг гүйцэтгэгч нь УБЦТС ХК-ийн харьяа Түгээх төвүүдээс тодруулга хийлгэн, бичгээр зөвшөөрөл авч, зөвшөөрлийн дагуу эрчим хүчний байгууллагын хяналтын дор ажлыг гүйцэтгэнэ,
- Газар шорооны ажлын үед план зураг дээр тусгагдаагүй кабель шугам илэрвэл газар шорооны ажлыг нэн даруй зогсоож, УБЦТС ХК-нд мэдэгдэх,
- Ажил эхлэхийн өмнө эрчим хүчний байгууллагын төлөөлөгчийг байлцуулан хяналтын малталт хийж үзэх,
- Газар шорооны ажил гүйцэтгэгч нь ажил гүйцэтгэх хугацааны туршид кабелийг механик гэмтэл, унжилтаас сэргийлэх арга хэмжээ авах,
- Ухсан нүх шуудуунд хашлага хийж хамгаалан, хашлага дээр урьдчилан сэргийлэх санамж бичиг, анхааруулах тэмдэг, шөнийн цагаар гэрлэн дохио тавьсан байх,
- Кабель шугамын хамгаалалтын бүсэд газар ухах машинаар ажил гүйцэтгэхийг хориглох,
- Кабель шугамаас хоёр тийш тус бүр 5 метрээс дотогш зайд цохилтын ба доргилтот ажиллагаатай машин механизм хэрэглэхийг хориглох,
- Кабелийг өвлийн цагт ухахад хөрсийг нь гэсгээхдээ кабелийг гаднаас нь халаахгүй байх зэрэг шаардлагыг дагаж мөрдөх