- УБЦТС ХК-ийн дуудлага хүлээн авах төв (call center)-ийн 70047004 дугаарт мөн харьяа түгээх төвийн диспетчерт дуудлага өгөх,
- Баруун, Зүүн түгээх төвүүдийн шуурхай үйлчилгээний хэсгийн ажилтнуудаар кабель шугамаа сайтар шалгуулж, гэмтлийг тогтоолгох,
- Баруун, Зүүн түгээх төвүүдийн шуурхай үйлчилгээний хэсгийн ажилтнуудаар ажлын байр бэлдүүлэх /Ажлын байр бэлдүүлэх гэдэг нь танай кабель шугамын хоёр талын үзүүрүүд холбогдсон залгах, таслах цахилгаан аппаратаас тайлж хөндийрүүлэхийг хэлнэ/.
- УБЦТС ХК-ийн Санхүү бүртгэлийн хэлтсээс нэхэмжлэх авах, Худалдаа хөгжилийн банкны 406005918 тоот дансанд төлбөрийг шилжүүлэх,
- Лабораторийн инженерт мэдэгдэж аюулгүй ажиллагааны наряд бичүүлэх бригадын ажилтнуудын нэрсийг авах,
- Баруун, Зүүн түгээх төвүүдийн шуурхай үйлчилгээний хэсэгт хандаж аюулгүй ажиллагааны наряд бичүүлэх /Наряд гэдэг нь танай кабель шугамын гэмтлийг тодорхойлсон, тодорхойлох гэж очсон лабораторийн ажилтнуудын аюулгүй байдлыг хангасан баримт бичиг юм/. Нарядыг холбогдох хүмүүсээр бичүүлсний дараа лабораторийн үйлчилгээ авах эрх нээгдэнэ.
Дэлгэрэнгүй зөвлөгөө
Буцах
Хувийн эзэмшлийн кабель шугамын гэмтлийг тодорхойлох

УБЦТС хувьцаат компани нь явуулын 5 лаборатори машинтай. Эдгээр нь тусгай зориулалтын тоноглолуудаар тоноглогдсон цахилгаан тоног төхөөрөмжийн хэмжилт, өндөр хүчдэлийн туршилт мөн цахилгаан дамжуулдаг 0.4, 6, 10, 35 кВ-ын кабель шугамыг хэмжих, өндөр хүчдэлийн туршилт хийх түүний гэмтлийн цэгийг тодорхойлох, оношлох ажлуудыг хийхэд зориулагдсан лаборатори юм.

Явуулын лабораториудыг тус компанийн Реле хамгаалалт, туршилт тохируулгын алба хариуцдаг бөгөөд компанийн ашиглалтын бүх цахилгаан тоног төхөөрөмж, кабель шугамыг хэмжих, турших, оношлохоос гадна бусад аж ахуйн нэгж, иргэдийн хэмжих, турших, гэмтэл тодорхойлуулах хүсэлтийн дагуу үйлчилгээ үзүүлж ажилладаг. Ингэхдээ УБЦТС ХК-ийн Захирлын зөвлөлийн 2011 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн хуралдааны шийдвэрийг үндэслэн тогтоосон тарифыг мөрддөг. Тухайлбал хувийн эзэшлийн кабель шугамын нэг гэмтлийн цэгийг тодорхойлоход 203500 /НӨАТ орсон/ төгрөгийн төлбөртэй.

Хэрэглэгч та өөрийн эзэмшлийн цахилгаан дамжуулдаг кабель шугамд лабораторийн үйлчилгээ авахын тулд хэмжилт туршилтын иженер, харьяа түгээх төвийн диспетчер инженерүүдийн зүгээс тавьсан мэргэжлийн шаардлагыг

Таны кабель шугам гэмтэж лабораторийн үйлчилгээ авах шаардлага гарвал дараах зүйлсийг анхаарна уу.