Дэлгэрэнгүй зөвлөгөө Буцах

Алданги болон түдгэлзүүлэлтийг яагаад хийдэг вэ?

Монгол Улсын Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Эрчим хүчээр хангагч нь гэрээнд заасан хугацаанд эрчим хүчний төлбөрөө төлөөгүй буюу зохих ёсоор төлөөгүй хэрэглэгчид хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хүртэл хувьтай тэнцэх алданги ногдуулна.“ гэж заасны дагуу ЦЭХ-ээр хангах гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй хэрэглэгчид алданги ногдуулдаг.

Цахилгаан эрчим хүчний бичилт хийснээс хойш 21 дэх өдрөөс эхэлж хоногийн 0.3 хувиар алдангийг тооцох бөгөөд нэхэмжлэлийн дүн дээр нэмж бичнэ.

Монгол Улсын Эрчим хүчний тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.1-т “Эрчим хүч хэрэглэсний төлбөрөө хугацаанд нь төлөөгүй хэрэглэгчийн эрчим хүчний хэрэглээг зөрчлийг арилгах хүртэл хугацаагаар түдгэлзүүлнэ” гэж заасны дагуу ЦЭХ-ээр хангах гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй хэрэглэгчийг зөрчлийг арилгах хүртэл хугацаагаар түдгэлзүүлдэг.

ЦЭХ-ээр хангах гэрээний хоёрдугаар хавсралтын 2.1-д цахилгаан эрчим хүчний хэрэглээний бичилт хийх хугацаа, төлбөр төлөх хугацаа, алданги тооцож эхлэх өдөр, сануулах түдгэлзүүлэх мэдэгдэл хүргэх өдөр, түдгэлзүүлж эхлэх өдөр зэргийг заасан байдаг. Тус гэрээний  хоёрдугаар хавсралтын 2.2-т “Хэрэглэгчийн мэдээлэл авах хаяг /сануулах, түдгэлзүүлэх мэдэгдэл, төлбөртэй холбоотой мэдээлэл/, хэрэглэгчийн утасны дугаар өөрчлөгдөх бүрт хангагчид мэдэгдэж гэрээнд тусгуулах ба мэдэгдээгүй улмаас үүдэн гарах хохирлыг хангагч хариуцахгүй” гэж заасан байдаг.